Өнөөдөр МСБХ-ны үндэсний дээд лигийн 2025 оны Бүх оддын тоглолтын багт хуваагдах “Shoppy Draft” 15:00 цагаас болно. Бүх оддын тоглолтод сонгогдсон эмэгтэй тоглогчдын драфтыг үзэгчдийн саналаар тэргүүлсэн Н.Нандинхүсэл, Б.Ариунцэцэг нар хийх бол эрэгтэй тоглогчдын драфтыг О. Эрдэнэцогт, А.Азбаяр нар хийнэ.


Бүх оддын тоглолтын хүрээнд 3 онооны шидэлт, цагариган дээрээс довтлох тэмцээн, холимог оддын тоглолт, залуучуудын тоглолт, эмэгтэй бүх оддын тоглолт, эрэгтэй бүх оддын тоглолт, домгуудын тулаан зэрэг сонирхолтой тэмцээнүүд зохион байгуулах юм.
Эдгээр тэмцээнд оролцож буй бүх одод “Team Tsogtoo & Ariuka” болон “Team Nandia & Azaa” гэсэн хоёр багт хуваагдан өрсөлдөх юм. Тэмцээн бүрийн ялагч баг оноо цуглуулж, нийт онооны нийлбэрээр тэргүүлсэн баг 30 сая төгрөгийн шагналыг “MBA Cares” төслөөр дамжуулан, сагсан бөмбөгийн хөгжилд хандивлана.