Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглолоо


Засгийн газрын өнөөдрийн (2025.02.05) хуралдаанаар өвөл, хаврын хурдан морины уралдааны талаар хэлэлцэж, Засгийн газрын 41 дүгээр тогтоол гаргалаа. Тогтоолоор өвөл, хаврын улиралд зохион байгуулах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байхыг үүрэг болгов.

Өнгөрсөн удаагийн Засгийн газрын хуралдаанаар өвөл, хаврын хурдан морины уралдааныг зохион байгуулах эрхийг орон нутгийн ИТХ-д шилжүүлсэн. Ингэхдээ 12-оос доош насны хүүхдээр унуулахгүй байхаар тусгасан нь олон нийтийг бухимдуулсан. Тэгвэл “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолын 1 дэх заалтын “үсэргээ зохион байгуулахыг” гэснийг “үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг” гэж өөрчилжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *