Аргентин улс ДЭМБ-аас гарна


АНУ-ын араас Аргентин улсыг ДЭМБ-аас гарахаар болсон ерөнхийлөгч Хавьер Миллейн шийдвэрийг ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Мануэль Адорни лхагва гарагт зарлан мэдэгдсэн байна.

Тэрээр мэдэгдэлдээ “Ковидын цар тахлын үеэр ДЭМБ-ын үйл ажиллагааны менежменттэй холбоотой гүнзгий санал зөрөлдсөн, таагүй байдал үүссэн учраас ерөнхийлөгч Хавьер Миллей Аргентин улсын ДЭМБ-ын гишүүнчлэлийг цуцлах тушаал өгсөн. Аргентинчууд бид манай улсын тусгаар байдал, ялангуяа хүн ардын эрүүл мэндийн асуудалд олон улсын байгууллага хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрөхгүй” гэжээ.

Түүнчлэн ДЭМБ-аас гарах нь Аргентины эрүүл мэндийн үйлчилгээний чанарт нөлөөлөхгүй гэдгийг, мөн Аргентины ерөнхийлөгч Хавьер Миллейг Гадаад харилцааны сайд Жерардо Вертейнд Аргентин улсыг ДЭМБ-аас гаргах үйл явцыг эхлүүлэх ажлыг даалгасан талаар ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч М.Адорни 2-р сарын 5-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.

Түүнчлэн Аргентин улс ДЭМБ-аас ямар нэгэн санхүүжилт аваагүй учраас тус байгууллагаас гарлаа гээд Аргентин улс ямарваа нэгэн хөрөнгө санхүүгийн дэмжлэг алдаж байгаа зүйл байхгүй, эрүүл мэндийн үйлчилгээний чанар алдагдахгүй гэдгийг нэмж хэлсэн байна.

Д.Трамп төрийн тэргүүний албандаа орсон даруйдаа АНУ-ыг ДЭМБ-аас гаргах зарлигт гарын үсэг зурсан бөгөөд Трампын засаг захиргаа ДЭМБ-ыг ямар ч үр дүнгүй, улс төрийн нөлөөлөлд автсан, АНУ-аас үлэмж их хэмжээний санхүүжилт шаарддаг гэж үзсэн юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *