З.Энхболд: Луйварчдад ордуудаа өгөхгүй бол монголын төр мөнхөд оршино


Гурван өдөр үргэлжилсэн УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарын Шүүхийн шийдвэр өчигдөр гарсан нь олны анхаарлыг татсан хэрэг байлаа. Шүүхээс шүүгдэгч З.Энхболдод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 34.19-р зүйлийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр “гэмт хэргийн шинжгүй” тул хэрэгсэхгүй болгож, цагаатган шийдвэрлэлээ бол шүүгдэгч Б.Энх-Амгаланг гэм буруутайд тооцсон байна. Тус хурлын үеэр УИХ-ын дарга асан З.Энхболд хэлэхдээ, “Миний Шүүх хурал бүх зүйл Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслөөс эхлэлтэй.

Таван толгойн ордод Монгол жолооч явуулаад, Монгол компани ашиглахын оронд MCS болон Хятадын Шинхуа компанид ашиглуулах гэж байсныг зогсоосны төлөө тэр мөчөөс эхлэн намайг улс төр рүү оруулж болохгүй гэдэг дайралт эхэлсэн юм.

Надад ямар нэгэн сонгуульд орох, улс төрд орох сонирхол байхгүй. Одоо хувийнхаа ажлыг хийнэ. Ерөөсөө бүтэхгүй болцон байна лээ одоогийн улс төрийн нөхцөл байдал. Монголын төлөө ажилладаг хүнийг сонгуулиар гаргахгүй байх систем бий болчихсон. Миний даргалж байсан УИХ “Эрдэнэт” үйлдвэрийг Худалдаа хөгжлийн банкинд өгөөгүй, Таван толгойг Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг хоёрын хүслээр Хятадын компанид би өгөөгүй юм. 40 гишүүн гарын үсэг зурж монголын баялгаа авч үлдсэн нь түүхэнд үлдэнэ.

З.ЭНХБОЛД: ЕРӨӨСӨӨ ЭНЭ ХЭРЭГ БОЛ ТАВАН ТОЛГОЙГ АВЧ ЧАДААГҮЙДЭЭ ХОРССОН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙН ЗОХИОЛ

Яагаад Таван толгойг Хятадын Шинхуа болон MCS хоёрт өгч болохгүй вэ гэхээр Монгол Улсын иргэн бүр нийт Монголчуудад ноогдсон Чингис хаан үндэсний баялгын сан дотор 50-иас дээш хувийг дангаараа Эрдэнэт үйлдвэр, мөн 200 гаруй тэрбум оруулж байгаа нь бидний Хятадад алдах гэж байсан Эрдэнэс Таван толгой юм. Үүнийг Ц.Элбэгдорж үнэгүй 100 жилээр Хятадад өгөх гэж байсан. УИХ-ын гарын үсэг зурсан 40 гишүүн Монголоо аварч үлдсэн гишүүд болоод түүхэнд үлдсэн байгаа гэлээ. Таван толгойн ордоос ажлын байр бий болгоно, монголдоо авч үлдэнэ гэдэг хэсгийг Мояачууд /Монгол Ялна/ гэдэг, байгалийн баялгаа түүхийгээр нь урагшаа зөөнө гэдэг хэсгийн Хуяачууд /Хятад ялна/ ангилчихсан байна лээ. Би Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаас хална гэж хэлж зогсоогоогүй бол бид Таван толгойн ордыг 100 жилээр одоо Хятадын компанид алдсан байгаа. Бид Хятадын Шинхуа компаниас цалингаа гуйдаг болсон байгаа. Үүний эсрэг явсны төлөө надад хэрэг зохиосон гэлээ.

МОНГОЛЧУУД МОНГОЛЫНХОО ЭЗЭН БАЙХ ЁСТОЙ. ХИЛИЙН ЦААНА АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОЖ, ХЯТАДЫН КОМПАНИ НҮҮРС ЗӨӨГӨӨД БАЙЖ БОЛОХГҮЙ. БИ ХИЙСЭН АЖЛААРАА БАХАРХАЖ БАЙГАА. ЭНЭ ЖИЛ “ТАВАН ТОЛГОЙ”-Г АВЧ ҮЛДСЭНИЙ 10 ЖИЛИЙН ОЙ БОЛНО

Сүр дуулиантай эхэлсэн 40 их наядын нүүрсний хулгайг Монголын ард түмэн нэг л өдөр ойлгоно. Энэ зам тээврийн яамны асуудлыг бид ямар ч байдлаар мэдэх боломжгүй бөгөөд энэ мөчөөс эхлэн би Прокурор Энх-Эрдэнийг буруутгаж байна. Нэгдмэл сонирхолтой этгээд гэдэг бол хуулин дээрээ тодорхой заасан байгаа. Надад хувийн Интер гэж нэг л компани бий. Надад өөр нэгдмэл сонирхолтой өөр компани байхгүй. Прокурор ЭнхЭрдэнэ шиг хамаарал бүхий гэдгийг өөрийнхөөрөө тайлбарлаад хүн шийтгээд байж болохгүй. Иймээс Давж заалдах шатны шүүх Прокурор Энх-Эрдэнэ шиг дур зоргоороо аашлаад байвал “Selective justice” буюу сонгон авч ялладаг байдал байж болохгүй гээд Анхан шатны шийдвэрийг хүчингүй болгосон. Прокурор Энх-Эрдэнийн тайлбараар явбал 1072 хувьцаа авдаг Монгол Улсын бүх иргэн хувьцаа эзэмшигч учраас нэгдмэл сонирхолтой этгээдүүд болж байгаа юм. Энэ маш ноцтой алдаа. Хамаарал бүхий этгээд гэдэг ойлголтыг гажууд байдлаар ашиглаж олон хүнийг өмнө нь шийтгэсэн байлгүй. Иймээс ХЗБХ энэ асуудлыг нэг тийш шийдэхгүй бол олон хүн хэлмэгдэхээр нөхцөл байдлыг Прокурорууд хэрэглэж байна. Би Энх-Эрдэнэ прокурорт маш их харамсаж байгаа. Цаашид энэ хэлмэгдүүлэлт чинь надаар дуусаасай гэж хүсч байна. Иргэдийг Прокурорууд хэлмэгдүүлж болохгүй гэв.

Мөн Таван толгойг авч үлдсэний төлөө намайг Улс төрд оруулахгүй гэх бодлого явж байгаа. Энэ орвол байгалийн баялгийг хувьчлуулахгүй юм байна гэж ингэж байгаа. Цаашид зарим улс төрчид 2,8 тэрбум долларын тээврийн бизнес болон байгалийн баялгийн талаар юу сэдээд яваад байгааг мэдэхгүй байна. Доржханд гэрчийн мэдүүлэгтээ, Би фейсбүүкээс “Страто” бол З.Энхболд даргын компани гэж сонссон учраас ингэж мэдүүлсэн гэж хэлсэн байгаа юм. Фейсбүүкийн мэдээллээр авсан юмаа яриад байдаг. Мөн хоорондоо холбогдохгүй хоёр хүнийг хамжигч хамтрагч гэж холбоод байгаа учраас Давж заалдах шатны шүүхийн босгыг давж чадахгүй байна шүү дээ. Монголын нутагт нүүрс угааж болохгүй, гангийн үйлдвэр байгуулж болохгүй гэсэн бодлого явж байна. Манжийн үед ган хайлах лимит байсан, тэр нь данх, дэнлүү л хийх лимиттэй байсан. Хүнд жинтэй бамбай жишээ нь монголчууд хийж болохгүй гэх мэт. Яг энэ бодлого явж байгаа. Манай улсыг байгалийн баялгаа түүхийгээр өг, бид нар юм хийж өгнө гэсэн бодлого л явж байна. Мөн УИХ-ын дарга асан З.Энхболд хэлэхдээ, Би бусдын бодсон төсөөллөөр яллагдаж байгаа анхны хүн болж байгаа. Гэрч Доржхандын толгойд фейсбүүкийн мэдээллээс авсан гүтгэлэг мэдээлэл байсан. Хуулийн этгээдийн хувьд “Страто” хэний нэр дээр байна гэдэг нь падлийгүй, фейсбүүк дээр байгаа гүтгэлгээр хүн яллах гээд байдаг. Доржхандын мэдүүлгээр намайг буруутгаад байгаа нь идэвхтэй үйлдэл биш юм. Яг баримттай өөр баримт байхгүй байгаа юм. Бусдын үүрэх ёстой үүргийг огт хамааралгүй намайг давхар үүр гээд байгааг би ойлгохгүй байна.

Прокурорууд энэхүү яллах дүгнэлтээ 6 удаа давтаж уншлаа. 6 удаа уншсан яллах дүгнэлт огт өөрчлөгдсөнгүй яг хэвээрээ байна. Уг нь нягталж өөрчлөөд оруулж ирэх ёстой байлаа.

Намайг 1996 оноос хойш Төрийн өмчийн хорооны дарга байх үеэс хойш гүтгэж ирсэн. Гэхдээ эдгээр гүтгэлгээс нотлогдсон зүйл нэг ч байдаггүй. Хуулийн босго давсан нь нэг ч байхгүй. Би хэвлэлд гаргасан гүтгэлгийн араас залруулж байгаагүй. Би ер залруулж байх ёстой байсан байна лээ. З.Энхболд даргын компани гэдэг фейсбүүкийн мэдээллээр намайг Прокурор буруутгаж байгаа нь маш харамсалтай, Монгол Улсын Эрх зүй ямар байгааг л харуулж байна. Маш тодорхой заалтыг дур зоргоороо тайлбарлаж хүн хэлмэгдүүлж байна.

Би монголыг тэжээж байгаа хоёр компанийг өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийг, ЭТТ-г хувьчлаагүй хувийн компанид өгөөгүй учраас бүлэглэлийн зуултанд орсон гэдгээ би мэдэж байна. Намайг буруутгахын тулд Б.Энх-Амгалан гэдэг хүнийг давхар буруутгаж байна. Би ирэх жил 60 нас хүрлээ. Надад нэр дэвших сонирхол огт байхгүй. Нэг хэдэн га газар өгчвөл би мал маллая гээд байгаа. Гэтэл газар өгөхгүй байдаг. З.Энхболд үхэр мал маллаж болохгүй гэсэн хууль гаргахгүй байлгүй дээ гэж бодож байна. Намайг өмнө нүүрс угаалаа гэх гүтгэлгээр бүх нүүрсний компаниудын үйл ажиллагааг АМНАТ-аар зогсоож, ажлын байрыг байхгүй болгосон. Зөвхөн түүхийгээр нь гарга гэсэн бодлого явагдаж эхэлсэн. Намайг буруутгаж байгаа нь 1937 оныг санагдуулж байна. Өөрөөр хэлбэл, гэрч Доржханд З.Энхболдыг нөлөөлсөн гэж үзлээ хэмээн ганц гэрчийн мэдүүлгээр аль хэдийн намайг буудчихсан байгаа. С.Баяр, Н.Алтанхуяг хоёр хонгил гээд ном бичээд байгаа. Намайг яг тэр хонгилоор оруулж байгаа юм. Одоо яваад байгаа энэ завхарлыг зогсоох газар нь шүүх. Анхан шатны шүүх зогсоохгүй бол Давж заалдах шатны шүүх зогсооно, Дээд шүүх зогсооно гэв. Шүүхэд итгэх иргэдийн итгэл суларч байгаа.

Луйварчдад ордуудаа өгөхгүй бол Монголын төр мөнхөд оршино.

Мөн 2016 онд Эрдэнэт үйлдвэрийг Худалдаа хөгжлийн банкинд зарах гэж байсныг сонгуулийн үеэр зогсоож байсан. Манай УИХ-ын хурлын тухайн үедээ нам дотроо хүртэл адлагдаж авч үлдсэн Эрдэнэт үйлдвэр болон Эрдэнэс Таван толгой хоёр Монгол Улсыг 50-100 жилээр тэжээнэ. Эдийн засгийн тэмцэлдээн яваад байдаг учраас Монголд зам барих нь зөв, Монголд үйлдвэр барих нь зөв, Монгол жолооч тээвэр хийх нь зөв гэдэг нь Монгол ялна гэдэг бодлого юм. Хятадуудаар тээвэрлэлтээ хийлгэнэ, түүхийгээр нь гаргана гэдэг нь Хуяа бодлого. Би бол Мояачууд нь ялаад Монгол мөнх оршино гэдэгт итгэж байгаа. Луйварчдад ордуудаа өгөхгүй бол Монголын төр мөнхөд оршино хэмээн УИХ-ын дарга асан З.Энхболд Шүүх танхимд хэлсэн үгэндээ онцлов. Ийнхүү 3 жил үргэлжилсэн Шүүхийн шийдвэр өчигдөр гарч УИХ-ын дарга асан, Таван толгойг ард түмэнд үлдээсэн З.Энхболдыг цагаатгалаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *