Хөшигийн хөндийн замд нэг дор 6 тээврийн хэрэгсэл мөргөлджээ


Өчигдөр /2025.02.05/ цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот чиглэлийн тууш замын 4 дэх км-т 6 тээврийн хэрэгсэл мөргөлджээ. Ослын шалтгааныг тогтоох, үзлэг хийх зорилгоор 14:15-16:20 цагийн хооронд уг замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг түр хязгаарласан юм. Уг зам дээр хунгарлаж тогтсон цасыг түрэх, цэвэрлэх ажлыг Чингэлтэй дүүргийн ТҮК гүйцэтгэснээр зорчих хэсгийг хэвийн байдалд оруулж, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.


Иймд иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж, хурдаа тохируулах, шаардлагагүй бол хол замд зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *