Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Нийтийн тээврийн бодлогын газраас ирүүлсэн чиглэлийн дагуу 2025 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс автобусанд хугацаатай картаар зорчих боломжгүй болсон байна. Үүнээс хойш хэрэглэгчдийг хугацаатай картаа сунгахгүй, мөнгө хийхгүй байхыг “Улаанбаатар смарт карт” ХХК анхаарууллаа.
Хугацаатай картыг энгийн “Umoney” карт хэлбэрээр буюу цэнэглээд зорчдог болгох юм байна.
Гуравдугаар сарын 1-нээс автобусанд хугацаатай картаар зорчихгүй
