Талийгаачдын мэдээллийг задруулсан албан тушаалтанд хариуцлага хүлээлгэнэ гэв


Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө гэр бүлийн 6 хүн угаартаж, нас барсан. Тус гэр бүлээс амьд үлдсэн хүү өчигдөр цэргийн албаасаа чөлөөгөөр ирээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлэл өгсөн билээ.

 Уг мэдээллийн дараа цагдаагийн байгууллагаас тухайн хэргийн талаар мэдээллийг өгсөн бөгөөд үүний араас тус гэр бүлийн нөхцөл байдал, гурван хүүхдийн зураг бүхий хувь хүний мэдээллийг цахим орчинд олон нийтэд ил цацсан.

Тэгвэл цагдаагийн байгууллага цахим орчинд цацагдсан дээрх мэдээллийг үнэн эсэхийг шалгаж, талийгаачдын хувийн мэдээллийг задруулсан албан тушаалтныг олж тогтоон, хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *