Т.Нямжаргалын “UFC”-д хийх ээлжит тулаан цуцлагдав


Холимог тулааны UFC-д Монгол улсаас гэрээтэй Т.Нямжаргалын тулаан цуцлагдлаа. Тэрээр хоёрдугаар сарын 9-нд Австралийн Сидней хотод “UFC 312”-т БНСУ-ын тамирчинтай тулалдахаар байсан.

Гэвч манай тамирчны жин хасах явцад асуудал тулгарч, өрсөлдөгч тамирчинтайгаа “catch weight” буюу дундаа тохиролцож 59 кг-д тулалдъя гэсэн санал тавьсан боловч өрсөлдөгч тамирчин татгалзсанаар энэхүү тулаан цуцлагджээ. Хэрвээ уг тулаан товлосон өдрөө болсон бол энэ нь түүний UFC дэх хоёр дахь тулаан байх байсан.

Өдгөө 26 настай Т.Нямжаргалын тухайд 2020 оноос холимог тулаанаар хичээллэж байгаа бөгөөд UFC холбооны анхны тулаанаа Карлос Эрнандезын эсрэг хийж, ялагдсан билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *