Орон сууцны дулааны шугам гэмтэн, их хэмжээний халуун ус алджээ


Дархан-Уул аймгийн төвд байрлах 408-р байрны В1 давхарт энэ сарын 8-ны өглөө 07:00 цагийн үед дулааны шугам гэмтэж, их хэмжээний халуун ус алджээ. Мэргэжлийн байгууллагууд уг байрны халуун ус, дулааныг хаан, зоорийн давхрын цахилгааныг тасалж, усыг сорууллаа. Зоорийн давхар халуун усаар дүүрсэн тул хүн орох боломжгүй болжээ. Уг усыг соруулсны дараа гэмтлийг олж зассан байна.
Энэ байранд өмнө ийм гэмтэл гарч байсан аж. Тухайн үед халаалтын шугамны холбогч тасарч, ус алдсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *