БНХАУ-ын Харбин хотноо болж буй Азийн 9 дэх удаагийн наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр наадмын хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг болох гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10 км- ын зайн уралдаан боллоо. Уралдаанд нийт 47 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс манай улсаас үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Золбаяр 39 дүгээр байр, О.Золбаяр 17, Б.Ачбадрах 15, А.Хүслэн 18-дугаар байрт оржээ.


Гэрэл зургийг Д.Нямбилэг