640 хүүхдийн суудалтай сургууль үүдээ нээв


Улсын төсвийн 11.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дундговь аймгийн төвд “Си Эйч Би Жи констракшн” ХХК 640 хүүхдийн суудалтай “Хүмүүнлэг” сургуулийг барьж, ашиглалтад орууллаа. Тус сургуулийн нээлтэд аймгийн засаг дарга С.Мөнхчулуун оролцож, “Үдийн цай”-ны тоног төхөөрөмж, зориулалтын ширээ, сандал болон биеийн тамирын заалны сандал, тусгаарлалтын хөшгийг шийдвэрлэж өгөхөө илэрхийлэв. Мөн “Оюунлаг Дундговь” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, боловсролын салбарыг түлхүү анхаарахаа онцлов.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *