“King Tug” Н.Төгсцогт рингэндээ эргэн ирнэ


Монгол улсад анх удаа болох гэж буй WBA холбооны Төв Азийн аваргын бүсний төлөөх тэмцээний дэд оргил тулаанд “”King Tug” Н.Төгсцогт тулалдаж, рингэндээ эргэн ирэх гэж байна. Тэрээр 2015 онд мэргэжлийн боксын ертөнцөд хөл тавьсан. Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, мэргэжлийн боксын рингэнд нийт 15 тулалдаж, 12 ялж, 2 ялагдаж, 1 тэнцсэн үзүүлэлттэй.

Тэгвэл түүний өрсөлдөгч нь Филиппин боксчин Марк Энтони юм. Марк Энтонигийн тухайд мэргэжлийн боксын рингэнд 23 ялалт байгуулсан, Азийн боксын холбооны дунд жингийн аваргаар тодорч байсан туршлагатай тамирчин билээ.

МУГТ Эрдэнэбатын Цэндбаатарын WBA холбооны төв Азийн аваргын бүсний төлөөх “Night of Champions, Ulaanbaatar-2025” тэмцээн 2025.02.15-нд ASA Arena-д болно. Тус тэмцээн нь Монгол тамирчин эх орондоо анх удаа аваргын бүсний төлөө тулалдах гэж байгаагаараа онцлогтой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *