О.Алтангэрэл: Viber групп чатнаас мэдээлэл задруулсан 4 хүнийг шалгаж байна


Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хувь хүний мэдээлэл задруулсан байх магадлалтай хэргийн талаар мэдээлэл өглөө.

– Эмгэнэлт явдалтай холбоотойгоор хувь хүний нууцыг задруулсан байж болзошгүй харамсалтай үйл явдал болсон. Хохирогчдын талаар худал мэдээлэл тараасан. Нийгмийн сүлжээнд цагдаагийн байгууллага хувь хүний мэдээллийг дэлгэсэн мэт ташаа ойлголт тархсан. Ямарч субьект бай хувь хүний мэдээллийг нь задруулах хуулиар хориотой. Ялангуяа албан тушаалаа ашиглаж хувь хүний мэдээллийг олж аваад задруулсан бол хүндрүүлэх бүрэлдэхүүнээр 5 жил хүртэлх хорих ялтай гэмт хэрэг байдаг. Энэхүү үйл явдал дээр цагдаагийн байгууллага үйл явдал болсон цагаас хойш шуурхай ажилласан. Урьдчилсан байдлаар ямар нөхцөл байдал ажиглагдаж байна вэ? гэхээр Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах шуурхай штаб ажиллаж байгаа. Энэ штабын хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Хууль зүй дотоод хэргийн яамны болоод Нийслэлийн зохих албан тушаалтнууд бусад холбогдох байгууллагаас нийлсэн бүрэлдэхүүн хамтран ажиллаж байгаа. Энэ байгууллагуудын мэргэжилтнүүдийн дундаа мэдээлэл солилцдог групп байна. Энэ групп дээр цаашид юуг анхаарах уу? ямар хэмжээний хохирол учрав? утааны нөхцөл байдлын тухай мэдээлэл солилцдог вайбер группд эрх бүхий байгууллагын тависан мэдээллийг олж авч энэ мэдээлэл бэлтгэсэн болох нь тогтоогдоод байна. Тухайлбал үзлэг шалгалт хийсэн болоод утаа мэдрэгчийн шалгалт хийсэн мэргэжилтний мэдээлэл зэрэг хохирлын талаар тависан мэдээллийг ашиглаж хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл тараасан байх магадлалтай болж таарч байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор иргэн Б-г бусад 4 хүний хамтаар хэрэг үүсгэж шалгаж эхлээд байгаа. Одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа эдгээр хүмүүс бол төрийн албан хаагчид биш. Одоогийн байдлаар тухайн этгээдүүд гэм буруутай эсэхийг хэлэх боломжгүй. Шүүх тогтооно. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *