Стандарт, хэмжилзүйн газраас “Мөнгөн завьяа” худалдааны төв орчмын дэлгүүрүүдийн үнэт эдлэлийн сорьц, жин хэмжүүрт хяналт шалгалт хийж байна.
Энэ үеэр СХЗГ-ын Сорьцын хяналтын газрын ахлах мэргэжилтэн Д.Цэнд-Аюуш “Улсын хэмжээнд нийт 269 газарт хяналт шалгалт хийсэн. Үүний 130 нь нийслэлийнх. Шалгалтын явцаас харахад, орон нутаг болон нийслэлд гарч буй зөрчил харилцан адилгүй байна. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хүмүүсийн 85 хувь нь тусгай зөвшөөрөлгүй байсан.
Баталгаажаагүй жин хэмжүүр ашигласан зөрчил ч илэрч байна. Импортоор оруулж ирж буй алт, мөнгөн эдлэлд Монгол Улсын сорьцын баталгааны тэмдэг даруулах ёстой. Гэтэл шалгалтаар илэрсэн зөрчлийн 95 хувь нь сорьцын баталгааны тэмдэггүй байна. 2024 оноос эхлэн хийсэн хяналт шалгалтын үр дүнд ийм зөрчил буурч байгаа” гэлээ.