Орхон аймагт 2024-2025 оны хичээлийн жилд боловсролын 54 байгууллага үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 35596 суралцагч суралцаж, 1699 багш, 1589 ажилтан, албан хаагч ажиллаж байна. Тус аймагт цэцэрлэгийн нэг багшид 28 хүүхэд ногдож, хамран сургалт 100% байгаа бол сургуулийн нэг багшид 21 сурагч ногдож, бага, суурь боловсролын хамран сургалт 100%-тай байна.
Гүйцэтгэл, үр дүнгийн 2024 оны үнэлгээгээр цэцэрлэгийн 1 дүгээр түвшинд 14 багш, 2 дугаар түвшинд 35 багш, 3 дугаар түвшинд 22 багш, 4 дүгээр түвшинд 49 багш үнэлэгдэж, урамшуулал авч байна.
Сургуулийн 1 дүгээр түвшинд 41 багш, 2 дугаар түвшинд 139 багш, 3 дугаар түвшинд 171 багш, 4 дүгээр түвшинд 168 багш үнэлэгдэж, урамшуулал авч байна.
Элсэлтийн шалгалтын 2024 оны үзүүлэлтээр тус аймгийн сурагчдын математик, англи хэл, физик, химийн хичээлийн дундаж оноо өмнөх оноос ахижээ.
Ерөнхий боловсролын сургуулиудад 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 373,1 сая төгрөг, хичээл практикийн зардал 498,9 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 122,9 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 912,1 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 126,0 сая төгрөг, танхимаас гадуурх сургалтын зардал 81,3 сая төгрөг, нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлэх зардал 618,6 сая төгрөг батлагдсан байна. Цэцэрлэгүүдэд 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 72,4 сая төгрөг, хичээл практикийн зардал 309,5 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 72,4 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 167,2 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 107,3 сая төгрөг батлагджээ.
Англи хэлний “Pearson” хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд 123 багш, 3-11 дүгээр ангийн 8373 сурагч хамрагдаж байгаа бол математикийн “Eduten” хөтөлбөрт хамрагдаж буй суралцагчдын идэвх 98%-тай байна.
“Сурах бичгийн цахим бүртгэл, хяналтын систем”-ийг 2023-2024 оны хичээлийн жилд аймгийн нийт 25 сургуулийн 76% буюу 19 сургууль ашиглаж, сурах бичгийн түрээслүүлсэн байна.
Ерөнхий боловсролын сургуулиудын 20 нь буюу 83.3% эмчтэй бол цэцэрлэгүүдэд 34 эмч ажиллаж, 100% эмчээр хангагджэн. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын 90% нь нийгмийн ажилтантай. 62,5%-д сэтгэлзүйч, 62,5%-д нь хоолзүйч ажиллаж байна.
Боловсролын салбарт хөрөнгө оруулалтын 87,747.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2025 онд 27,791.2 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 14 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд ерөнхий боловсролын 6 сургууль, 2 цэцэрлэг, дотуур байр 1, спорт заал 1, МСҮТ-ийн 1 барилга барьж байна.