Булганы 1 багшид 18 сурагч оногдож байна


Булган аймагт 2024-2025 оны хичээлийн жилд боловсролын 45 байгууллага үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 16192 суралцагч суралцаж, 838 багш, 1009 ажилтан, албан хаагч ажиллаж байна. Цэцэрлэгийн нэг багшид 30,8 хүүхэд ногдож, хамран сургалт 84,3% байгаа бол сургуулийн нэг багшид 18 сурагч ногдож, бага боловсролын хамран сургалт 88,3%, суурь боловсролын хамран сургалт 85,3%-тай байна.

Гүйцэтгэл, үр дүнгийн 2024 оны үнэлгээгээр цэцэрлэгийн 1 дүгээр түвшинд 13 багш, 2 дугаар түвшинд 17 багш, 3 дугаар түвшинд 24 багш, 4 дүгээр түвшинд 23 багш тус тус үнэлэгдэж, урамшуулал авч байна. Сургуулийн 1 дүгээр түвшинд 19 багш, 2 дугаар түвшинд 75 багш, 3 дугаар түвшинд 62 багш, 4 дүгээр түвшинд 91 багш тус тус үнэлэгдэж, урамшуулал авч байна.

Элсэлтийн шалгалтын 2024 оны үзүүлэлтээр тус аймгийн сурагчдын нийгэм судлал, орос хэл, физик, газарзүй, химийн хичээлийн дундаж оноо өмнөх оноос ахижээ.

Ерөнхий боловсролын сургуулиудад 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 238,6 сая төгрөг, хичээл практикийн зардал 314,6 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 78,9 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 582,4 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 78,9 сая төгрөг, танхимаас гадуурх сургалтын зардал 53,1 сая төгрөг, нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлэх зардал 298,6 сая төгрөг батлагдсан байна. Цэцэрлэгүүдэд 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 31,2 сая төгрөг, хичээл практикийн зардал 135,0 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 31,2 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 76,9 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 46,7 сая төгрөг батлагджээ.

Англи хэлний “Pearson” хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд 86 багш, 3-11 дүгээр ангийн 4630 сурагч хамрагдаж байгаа бол математикийн “Eduten” хөтөлбөрт хамрагдаж буй суралцагчдын идэвх 98%-тай байна.

“Сурах бичгийн цахим бүртгэл, хяналтын систем”-ийг 2023-2024 оны хичээлийн жилд аймгийн нийт 25 сургуулийн 32% буюу 8 сургууль ашиглаж, сурагчдад сурах бичиг түрээслүүлжээ.

Ерөнхий боловсролын сургуулиудын 12 нь буюу 54,5% эмчтэй бол цэцэрлэгүүдийн 4 нь буюу 18,1% нь эмчтэй байна. Мөн ерөнхий боловсролын сургуулиуд 100% нийгмийн ажилтнаар хангагдсан байгаа бол 36,3%-д сэтгэлзүйч, 18,1%-д нь хоолзүйч ажиллаж байна.

Боловсролын салбарт хөрөнгө оруулалтын 45,815.03 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2025 онд 19,270.6 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 14 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд ерөнхий боловсролын 3 сургууль, 6 цэцэрлэг, дотуур байрын 3 барилга байна.

Ариун цэврийн байгууламжийн төсөлд 14 сумын 11 цэцэрлэг, ерөнхий боловсролын 16 сургууль, 15 дотуур байрын 42 объект хамрагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 14 объект ашиглалтад орж 28 объектын барилга, угсралтын ажил үргэлжилж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *