Хонины ууц, үхрийн өвчүү, бууз хулгайлжээ


Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд айлуудын хонины ууц, үхрийн өвчүү хулгайлах хэрэг бүртгэгдэж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Иргэдийн бэлтгэн чанасан хонины ууц, утсан үхрийн өвчүү, хөлдөөсөн буузыг хулгайлах тохиолдол гарч байгааг анхааруулж байна.

Хонины ууц, утсан үхрийн өвчүү, хөлдөөсөн бууз хулгайлжээ

Тухайлбал, Энэ оны 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн нутаг дэвсгэрт “Зуслангийн байшинд хулгайч орж, 2 ширхэг өвчүү, 1 тооны үхрийн мах алдагдсан байна”, 02 дугаар сарын 07-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшинд хулгайч орсон байна” гэх мэдээллийг авч шалгахад 1 ширхэг хонины ууц, 2 ширхэг мөнгөн аяга алдагдсан байна.

Иймд иргэд Та бүхэн сар шинийн баяртаа зориулан бэлтгэсэн хүнс, эд зүйлсээ хадгалахдаа цоож түгжээг сайтар бэхлэх, сонор сэрэмжтэй байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *