Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багт нуурын мөс хөдөлж 150 метрийн өргөнтэй хар хил их хэмжээгээр гарчээ. Тус газраар хүн их зорчдог учраас мэдэхгүй замаар явахгүй байхыг нутгийн удирдлагууд анхааруулж байна. Ялангуяа энэ өвөл гол, нуурын мөс гэнэт цөмрөх эрсдэл өндөр байгааг албаны хүмүүс сануулсаар байгаа. Тэгвэл өнөөдрөөс /2025.02.13/ хүмүүсийн хамгийн их очдог “Хөх сувд 2025” мөсний баяр эхэлж байгаа юм. Иймд тус баярыг зорьж байгаа хүмүүс зам дөтөлж зорчихгүйгээр, зөвшөөрөгдсөн замын дагуу явахыг онцгойлон анхааруулж байна.
Мөсний баярын үеэр зөвшөөрөгдсөн зам, маршрутаар зорчино уу?
Энэ талаар Хөвсгөл аймгийн Ханх сумын хоёрдугаар багийн засаг даргаас бид зарим зүйлийг тодруулсан юм.



“Тэрээр Ханх сумын хороогийн голын аманд 14 цагийн үед далай хөдлөөд хар хил гарсан. Өчигдөр баруун хойноосоо их хүчтэй салхилсан. Хар хил гарсан хэсгээр нутгийн иргэд байнга зорчдог учраас хүн ойртуулахгүй байх талаас нь анхааруулах тэмдэг тавьсан. Зам мэдэхгүй хүмүүс явж болохгүй. Эрсдэлтэй.” Тийм болохоор аль болох мэддэг замаараа явахыг зөвлөлөө.