Улсын хэмжээнд 2025 он гарсаар төрөлт нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Төрөлтийн тоо Ховд, Дархан-Уул, Увс, Хөвсгөл, Орхон аймагт нэмэгджээ. Амаржсан эхчүүдийн 30 орчим хувь нь мэс заслын аргаар төрсөн байна. Сүүлийн жилүүдэд кесарийн буюу мэс заслаар төрөх эх олшрох хандлагатай болоод байгаа аж. Эхчүүдийн 20 орчим хувь нь хүндрэлтэй төрсөн гэсэн статистик гарчээ. Түүнчлэн 2025 он гарснаар бага насны хүүхдийн эндэгдэл жилийн өмнөхөөс нэмэгдсэн байна.
Бага насны хүүхдийн эндэгдэл нэмэгджээ
