Завханы 1 багшид 19 сурагч оногдож байна


Завхан аймагт 2024-2025 оны хичээлийн жилд боловсролын сургалтын 74 байгууллага үйл ажиллагаа явуулж, 21629 сурагч суралцаж, 1291 багш, 1474 ажилтан, албан хаагч ажиллаж байна.

Цэцэрлэгийн нэг багшид 23 хүүхэд ногдож, хамран сургалт 87,9% байгаа бол ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 16 сурагч ногдож, бага боловсролын хамран сургалт 96,8%, суурь боловсролын хамран сургалт 93,1%-тай байна.

Элсэлтийн шалгалтын 2024 оны үзүүлэлтээр тус аймгийн сурагчид математик, монгол хэл, газарзүй, биологи, хими, Монгол Улсын түүх хичээлийн дундаж оноогоо өмнөх оныхоос ахиулжээ.

Ерөнхий боловсролын сургуулиудад энэ онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 321,8 сая төгрөг, хичээл практикийн зардал 425 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 106,5 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 785,8 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 106,7 сая төгрөг, танхимаас гадуурх сургалтын зардал 71,5 сая төгрөг, нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлэх зардал 386,3 сая төгрөг батлагдсан байна.

Цэцэрлэгүүдийн багшийн тасралтгүй хөгжлийн зардал 47 сая төгрөг, хичээл практикийн зардал 203,6 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 47 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 115,6 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 70,4 сая төгрөг батлагджээ.

Англи хэлний “Pearson” хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд 96 багш, 3-11 дүгээр ангийн 5068 сурагч хамрагдаж байгаа бол математикийн “Eduten” хөтөлбөрт 1700 сурагч хамрагдаж, сурагчдын идэвх 98%-тай байна.

“Сурах бичгийн цахим бүртгэл, хяналтын систем”-ийг энэ хичээлийн жилд тус аймгийн нийт 30 сургуулийн 53% буюу 16 сургууль ашиглаж, сурагчдадаа сурах бичиг түрээслүүллээ.

Тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 13 нь буюу 34,2% нь эмчтэй бол цэцэрлэгүүдийн 1 нь буюу 0,1% нь эмчтэй байна. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын 96,5% нийгмийн ажилтнаар хангагдсан бол 16,6%-д сэтгэлзүйч, 30%-д нь хоолзүйч ажиллаж байна.

Боловсролын салбарт хөрөнгө оруулалтын 86,501.6 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 25,021.0 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 19 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа аж. Ерөнхий боловсролын 7 сургууль, 6 цэцэрлэг, 3 дотуур байр, 2 спорт заал, 1 МСҮТ-ийн барилга барьж байна.

Ариун цэврийн байгууламжийн төсөлд 25 сумын 26 цэцэрлэг, ерөнхий боловсролын 45 сургууль, 15 дотуур байрны 56 объект хамрагджээ. Өнөөдрийн байдлаар 47 объект ашиглалтад орж, 9 барилга барьж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *