Коллежийн оюутан Баксын од Дэмиан Лиллардыг ялж, 100,000 доллар хожлоо


Ням гарагт болсон NBA-ын бүх оддын тоглолтын үеэр коллежийн оюутан Жарен Баражас Милуоки Бакс багийн од Дэмиан Лиллардыг гурван онооны шидэлтийн тэмцээнд ялж, 100,000 долларын шагнал хүртжээ.

  Баражас гурван онооны шидэлтээ амжилттай болгож, Чейс Центр доторх хөгжөөн дэмжигчдийг гайхшруулсан байна.

The Associated Press агентлагийн мэдээлснээр Калифорнийн Питтсбург дахь Лос Меданос коллежид суралцаж буй нэгдүгээр курсын оюутан Баражас “Энэ миний гэр бүлд маш их тус болно. Энэ мөнгө миний сургалтын төлбөрийг төлөхөд тусална гэж найдаж байна” гэжээ.

Харин энэ талаар Лиллард “Энэ үнэхээр гайхалтай байсан. Тэр үүнийг хийж чадсан. Би хэн нэгэнд нөлөөлж чадах тийм зүйлийн нэг хэсэг байх дуртай” гэсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *