Улсын хэмжээнд 2025 оны 1 дүгээр сарын байдлаар 19 төрлийн халдварт өвчнөөр 3010 хүн өвчилжээ. Дорнод, Төв, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар аймаг, Улаанбаатар хотод халдварт өвчний тархалт улсын дундаж үзүүлэлтээс өндөр байна.
Он гарсаар халдварт өвчнөөс болж 4 хүн нас баржээ. Тэдний 2 нь сүрьеэгээр, 1 хүн менингококкоор, төрөлхийн тэмбүү өвчнөөр 1 хүн амиа алджээ. Сүүлийн жилүүдэд тэмбүү туссан хүн нэмэгдээд зогсохгүй хожуу оношлуулж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор тэмбүү өвчнөөс болж нас барагсдын тоо жил тутам бүртгэгдэх болсон харамсалтай мэдээ байна.