Азийн зарим улсад улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр тархаж буйг Эрүүл мэндийн яам анхаарууллаа. Улаанбурхан өвчин бүртгэгдэж буй улс орнуудаар аялсан гэх өгүүлэмжтэй, уг халдварын сэжигтэй 1 хүнийг тусгаарлан, эмчилгээнд хамруулж, тандалт хийж эхэлжээ.
Дэлхий дахинд энэ оны 1 дүгээр сарын байдлаар улаанбурхан өвчнөөр 3,106 хүн өвчилж, монголчуудын их зорчдог Тайланд улсад 103, БНСУ-д 1, Вьетнам улсад 114 хүн бүртгэгджээ. Тиймээс гадаад улс оронд зорчихдоо улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдахыг зөвлөж байна. Иргэд ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандан, вакцинд хамрагдах боломжтой.