2024 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан цом хүртсэн Монголын үсчин, гоо сайханчдыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хүлээн авч уулзав. ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярүсчин, гоо сайханчдыг Засгийн газраас нийт 59 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэснийг дуулгаж, батламж гардууллаа.
“Алтан гар” Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны баг өнгөрсөн онд Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “OMC Hairworld” тэмцээнээс алтан цом хүртсэн юм. 78 жилийн түүхтэй, 54 орны 2000 гаруй үсчин, гоо сайханч өрсөлдсөн энэ тэмцээнд Монгол Улсын баг 18 дахь удаагаа оролцож, 1 алт, 4 мөнгө, 3 хүрэл, 6 тусгай байр эзэлснээр багийн дүнгээр алтан цом хүртжээ.
