Айл бүрийг 1 гал унтраагууртай болохыг уриалж байна


Гал түймрийн тоо, хохирлыг бууруулах, гэр хорооллын айл өрхүүдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх анхан шатны мэдлэг олгох, эрсдэлийн үнэлгээ хийх зорилгоор Дорнод аймгийн Онцгой байдлын газар “Нэг өрх-Нэг гал унтраагуур” нөлөөллийн аян зарлалаа. Уг аяны 1 дүгээр үе шатыг 2 дугаар сарын 18-28 хүртэл аймаг, сумын Засаг даргын тамгын газар, Багийн ажлын алба, Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн, холбогдох алба, мэргэжлийн ангийн алба хаагчид хамтран зохион байгуулж байна.
Айл бүр гал унтраагууртай болж, түүнийгээ ажиллуулж сурахыг уг аяны хүрээнд уриалж буй аж. Мөн гарын доорх материалаар гал унтраах багаж хийж сурах, бэлэн байлгах аргыг иргэдэд зааж өгч байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *