“Юань зарна”гэх зараар 50 сая төгрөгөө залилуулжээ


Аппликэйшнд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу холбогдож, 50 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэ оны хоёрдугаар сарын эхээр иргэн Б үл таних цахим хаягаас “Wechat” аппликэйшнд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу холбогдож, нийт 50.000.000 төгрөгөө валют болгон солиулахаар данснаасаа шилжүүлээд, алджээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Цагаан сар ойртсон эдгээр өдрүүдэд иргэд хилийн чанадаас бараа бүтээгдэхүүн худалдан авах нь ихэссэн. Үүнийг далимдуулан, валютыг хуурамчаар үйлдэх, цахим орчинд “Валют худалдана” гэх хуурамч зар тавин, иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан залилах гэмт хэрэг ихсэж буй аж. Тиймээс гадаад валют худалдан авахдаа энэ төрлийн үйлчилгээ эрхлэх эрхтэй байгууллагаар үйлчлүүлэхийг цагдаагийн байгууллага сэрэмжлүүлэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *