Голын мөс цөмөрч, машин суужээ


Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол багийн Баянгол гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 285 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км, Баян-Адарга сумын төвөөс баруун хойд зүгт 25 км/ голын мөс цөмөрч, суудлын автомашин суусан осол 2-р сарын 18-ны өдрийн 12:30 цагт гарлаа. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын албан хаагчдыг очиход, иргэн О-гийн “Toyota Prius-20” загварын суудлын автомашин голын мөсөнд цөмөрч суусан байжээ. Уг машиныг аврагчид татан гаргасан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *