Д.Төрбат Монголын хөлбөмбөгийн тамирчдын холбоог удирдана


Монголын Хөлбөмбөгийн Тамирчдын Холбооны (MFPA) анхдугаар хурал болж, төлөөлөн удирдах зөвлөлийн 11 гишүүнээ сонгон баталлаа.

Төлөөлөн удирдах зөвлөлд дараах гишүүд сонгогджээ.

Дээд лигийн төлөөлөл:

  – Н.Наранболд /Хоромхон/ 

  – Г.Тэмүүжин /Эрчим/ 

  – Х.Цэнд-Аюуш /Брера Илч/ 

  – Д.Төрбат /ФС Улаанбаатар/ 

Нэгдүгээр лигийн төлөөлөл: 

  – П.Буянхишиг /Улаангом Сити/ 

Футзалын төлөөлөл:

  – Э.Баасандорж /Арвис/ 

  – А.Тэмүүлэн /Хан Жигүүр/ 

Эмэгтэйчүүдийн төлөөлөл: 

  – Ц.Энхжин /Хараацай/ 

  – Ч.Солонго /Хараацай/ 

Мөн удирдлагын багаа сонгосон бөгөөд “ФС Улаанбаатар” клубийн тамирчин Д.Төрбат ерөнхийлөгчөөр томилогдсон бол Дэд Ерөнхийлөгчөөр А.Тэмүүлэн, Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар Ц.Мөнх-Эрдэнийг томилсон байна.

Тус холбоо нь Монголын хөлбөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах, хөлбөмбөгийн спортын хөгжилд бодит хувь нэмэр оруулах, тоглогчдын карьерийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж. Анхдугаар хурлаас холбооны цаашдын бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон нь Монголын хөлбөмбөгийн ирээдүйд чухал түлхэц болно хэмээн онцоллоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *