Өмнөд Солонгосын жүжигчин Ким Сэ Роныг Сөүл хотын Сондонг-гу дахь гэрээс нь нас барсан байдалтай олсон тухай мэдээлэл Ням гарагт цацагдсан. Тэгвэл өнөөдөр түүнийг оршуулах ёслол 06:20 цагт Сөүл хотын Сонгпа-гу дахь “Сөүл-Асан” эрүүл мэндийн төвийн оршуулгын танхимд боллоо.
Оршуулгад оролцсон хүмүүсийн дунд AB6IX хамтлагийн Пак Вүүжин, жүжигчин, дуучин Квон Хён Бин нар байсан бөгөөд тэд Ким Сэ Ронтой дотно нөхөрлөж байсан гэдгээрээ алдартай.
Оршуулах ёслол Солонгосын уламжлалаар ихэвчлэн гурван өдөр үргэлжилдэг. Гурван өдөр үргэлжилсэн оршуулгын ёслолд AKMU-ийн Ли Су Хён, жүжигчин Хан Со Хи, Вон Бин нарын алдартнууд оролцож, эмгэнэл илэрхийлэв.


Мөн өөрийн биеэр оролцох боломжгүй байсан салбарын зарим алдартан оршуулгын танхимд цэцэг явуулж, эмгэнэл илэрхийлсэн байна. Тэдний дунд дуучин, жүжигчин IU, жүжигчин Ма Дун Сок, “FT Island” хамтлаг, жүжигчин Гон Мён (Kim Dong-Hyun), И На Ён болон талийгаач Мүн Биний ар гэрийнхэн, мөн ASTRO хамтлагийн гишүүд байжээ.
Ким Сэ Роныг 2-р сарын 16-ны өдөр Сөүл хотын Сондонг-гу дахь гэртээ нас барсан байхыг олсон. Цагдаагийн газар гэрт нь үзлэг хийгээд, гаднаас гэрт нь халдсан ул мөр байхгүй, амиа хорлосон гэж үзээд буй. Гэсэн ч түүний гэрээс ямар нэгэн гэрээслэл олдоогүй. Тэрээр 24 настай байсан юм.