Төв аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпорац” ОНӨААТҮГ 2024 онд 374.2 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, 318.2 сая төгрөг зарцуулсан байна. Уг нь 447.1 сая төгрөгийн орлого олж, 422 сая төгрөг зарцуулах байсан аж. Үүнийг ангилбал:
- Улсын төсвийн 13.1 тэрбум төгрөгийн өртөгтэй 14 ажлаас 250 сая төгрөг,
- Орон нутгийн төсвийн 2.9 тэрбум төгрөгийн өртөгтэй 13 ажлаас 57 сая төгрөг
- Орон сууцны барилгуудаас нийт 140 сая төгрөг
Орон сууцны барилгуудаас орох санхүүжилт удааширсны улмаас тус байгууллагын орлого тасарчээ. Харин орон тоо дутуу, 11 хүнтэй ажиллаж байгаа тул төлөвлөснөөс бага зардал гаргасан байна.
Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр 2024-2025 он дамжин хийх ажлыг гүйцээнэ. Үүний зэрэгцээ түрээсийн орон сууц, “Төв-Арена” спорт цогцолбор барьж, Зуунмод хотын төвийн Самбуугийн гудамж, Бодоогийн гудамж, Худалдааны гудамжны авто замыг 4 эгнээ болгон өргөтгөнө.