Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж 10 алба хаагчдад сахилгын арга хэмжээ авлаа.
Тодруулбал, Албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн мөн Улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчиж улсын бүртгэл хөтөлсөн гэх үндэслэлээр дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн нэр бүхий 4 албан хаагчийг “Төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулжээ.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2 дахь хэсэгт зааснаар нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэлийг таван албан тушаалтанд ногдууллаа.
Мөн нэр бүхий албан хаагчийн 3 сарын цалинг 20 хувиар хасах сахилгын шийтгэл тус тус ногдууллаа.
Энэхүү хяналт шалгалт нь Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаа холбогдох хууль дүрэмд нийцэж буй эсэх мөн төрийн албан хаагчид ёс зүйтэй, авлигаас ангид байхыг санууллаа.
