FIBA: Монгол, Японы тоглолтыг Какүрюү аварга тайлбарлана


Саудын Арабт болох сагсан бөмбөгийн Азийн цомын тэмцээний урьдчилсан шатанд Монголын шигшээ баг энэ сарын 20-ны өдөр Гуамын талбайд зочлон тоглох бол 2-р сарын 23-ны өдөр Японы шигшээг эх орондоо хүлээж авна.

Монголд болох Японы эсрэг тоглолтыг ABEMA ТВ-ийн YouTube сувгаар шууд дамжуулан үзүүлэх юм. Тоглолтын өмнө мэргэжлийн сүмогийн монгол аварга Какүрюү, сагсан бөмбөгийн блогчин Томоян нар Монгол – Японы “урьдчилсан” тулааныг хийлээ.

Зургаан жилийн өмнө Японд сагсан бөмбөгийн ДАШТ болоход нээлтийн ёслол дээр Какүрюү тун оновчтой холын шидэлт гүйцэтгэж, спорт сонирхогчдыг гайхшруулсан. Томоян ч энэ талаар дурсаж, аваргыг хэзээнээс сагсан бөмбөг сонирхож эхэлснийг сонирхлоо. Какүрюү “Бага ангид байхдаа эхэлсэн. Майкл Жордан ид галалзаж байсан үе. Японд монгол сүмочид жилд нэг удаа сагсан бөмбөг тоглодог” гэж хариулсан байна. Ингээд Какүрюү, Томоян хоёрын сагсан бөмбөгийн халз тулааныг толилуулж байна.

Энэ сарын 23-нд болох Монгол – Японы тоглолтод хоёулаа уригдаж, тайлбарлах болно.

Эх сурвалж: М.Сугар-Эрдэнэ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *