Улаанбаатар хотод 2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зам, замын байгууламжийн төсөл, арга хэмжээний талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяраас тодрууллаа.
Энэ 2025 онд Нийслэл Улаанбаатар хотод шинээр 10 байршилд зам барих бол 41 байршлын авто замыг засварлан, шинэчилэхээр төлөвлөжээ.Тодруулбал “Playtime” фестиваль руу явах зам, Морингийн болон Цагаан даваа руу явах чиглэлд шинээр авто зам тавих аж.
Туулын авто замыг нисэхийн хурдны авто замтай холбох “Наадамчдын гүүр”-ийн зураг төслийн ажил дуусчээ. Наадамчдын авто зам дээгүүр барих энэхүү гүүр нь 800 метр, Монгол Улсын анхны дүүжин буюу татлагат гүүр болох юм. Энэхүү гүүр баригдсанаар Яармаг Нисэхийн чиглэлийн түгжрэл бүрэн арилж, хотын замын хөдөлгөөний эрчим сайжирна гэж үзэж буй.
Мөн Эмээлтийн тойргоос Баянзүрхийн гүүр хүртэлх 33 орчим километр урттай 6 эгнээтэй Туулын хурдны замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулжээ. Ингээд дөрөвдүгээр сард барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.