Архангай аймагт 2024-2025 оны хичээлийн жилд боловсролын 69 байгууллага үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 28611 суралцагч суралцаж, 1369 багш, 1629 ажилтан, албан хаагч ажиллаж байна. Цэцэрлэгийн нэг багшид 26 хүүхэд ногдож, хамран сургалт 90.4% байгаа бол ерөнхий боловсролд нэг багшид 20 суралцагч ногдож, бага боловсролын хамран сургалт 93.6%, суурь боловсролын хамран сургалт 86.9%-тай байна.
Элсэлтийн шалгалтын 2024 оны үзүүлэлтээр тус аймгийн сурагчдын амжилт өмнөх оноос буурчээ.
Ерөнхий боловсролын сургуулиудад 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 383.2 сая төгрөг, хичээл практикийн зардал 506.3 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 126.7 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 935.6 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 127.2 сая төгрөг, танхимаас гадуурх сургалтын зардал 85.0 сая төгрөг, нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлэх зардал 510.5 сая төгрөг тус тус батлагдсан.
Цэцэрлэгүүдэд 2025 онд багшийн тасралтгүй хөгжлийн зардал 54,3 сая төгрөг, хичээл практикийн зардал 234,4 сая төгрөг, эрүүл мэндийг дэмжих зардал 54,3 сая төгрөг, цахим хэрэглээний зардал 132,0 сая төгрөг, хүүхэд хамгааллын зардал 81,0 сая төгрөг тус тус батлагдсан.
Англи хэлний “Pearson” хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд 97 багш, 7450 сурагч хамрагдаж байгаа бол математикийн “Eduten” хөтөлбөрт 1-5 дугаар ангийн 9006 суралцагч хамрагдаж, суралцагчдын идэвх 79,92%-тай байна.
“Сурах бичгийн цахим бүртгэл, хяналтын систем”-ийг 2024-2025 оны хичээлийн жилд аймгийн нийт 25 сургуулийн 67% нь буюу 17 сургууль ашиглаж, сурах бичэг түрээслүүлжээн
Ерөнхий боловсролын сургуулиудын 17 нь буюу 56,7% эмчтэй бол цэцэрлэгүүдийн 12 нь буюу 34,3% нь эмчтэй байна. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын 90%-д нийгмийн ажилтан, 13,3%-д сэтгэлзүйч, 16,7%-д нь хоолзүйч ажиллаж байна.
Боловсролын салбарт хөрөнгө оруулалтын 67,545.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2025 онд 15,404.8 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 20 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд ерөнхий боловсролын 5 сургууль, 13 цэцэрлэг, 2 дотуур байр барилга байна.
Ариун цэврийн байгууламжийн төсөлд 27 сумын 21 цэцэрлэг, ерөнхий боловсролын 31 сургууль, 24 дотуур байрын 76 объект хамрагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 70 объект ашиглалтад орж 6 объектын барилга, угсралтын ажил үргэлжилж байна.