Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг сар шинийн өмнө тэгш сондгойгоор зорчуулах шийдвэрийг гаргаад байна. 2025 оны 2-р сарын 22-ноос 27-ны хүртэлх өдрүүдэд 6 хоног өглөөний 08.00 цагаас оройн 22.00 цагт тэгш сондгойгоор зорчуулна. 5 шарын уулзвараас Чулуун-Овооны уулзвар, 32 тойргийн уулзвараас урагшаа 120 мянгатын уулзвараас тэгш сондгойгоор зорчих хэсэгт тэгш сондгойгоор зорчих дүрэм үйлчилнэ. Түүнчлэн дунд голын зам болоод Гандигийн гудамжны шинэ замд ч тэгш сондгойгоор зорчихоор болжээ. Ирэх бямба гаригаас буюу 22-ны өдөр сондгой цифрээр төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцох юм байна.
Ирэх бямба гаригт сондгой цифрээр төгссөн дугаартай автомашин зорчино
