Монгол Улс кибер аюулгүй байдлын түвшнээр 103 дугаарт жагслаа


Оксфордын их сургуулийн эрдэмтэд “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлсэн судалгааны үр дүн”-гээ танилцууллаа. Манай Улс 2024 онд Дэлхийн цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг Кибер аюулгүй байдлын индексээр 56 оноогоор 193 орноос 103 дугаарт жагсаж, бэхжиж буй дунд түвшинд үнэлэгдсэн байна.

Харин стандарт ба технологийн чиглэлээр хамгийн бага үзүүлэлт авч, кибер аюулгүй байдлыг хангах хөрөнгө оруулалт шаардагдаж байгааг судалгааны тайланд дурджээ.

Мөн кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр төр, хувийн хэвшил, салбар, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зэргээр Монгол Улсын кибер аюулгүй байдлын экосистемийг бүрдүүлэх зөвлөмжийг Оксфордын их сургуулийн эрдэмтэд өгчээ.

Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг тодорхойлоход төрийн болон хувийн хэвшил, их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээ, судалгаа болон кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын кибер аюулгүй байдлын асуудлыг хариуцсан 110 гаруй мэргэжилтнийг хамруулсан аж. Мөн кибер гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагаа, хууль эрх зүйн хувьд “тогтвортой сайн” гэсэн үнэлгээ авсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *