FIBA: Сагсан бөмбөгийн шигшээ баг 17:30 цагаас Гуамын эсрэг өрсөлдөнө


2025 онд Саудын Араб улсад болох сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд үргэлжилж байна. Манай улсын баг “С” хэсэгт Япон, Монгол, Гуамын шигшээ багуудтай өрсөлдөхөөр багтсан билээ.

Тэгвэл өнөөдөр орон нутгийн цагаар 19:30 минут, харин Улаанбаатарын цагаар 17:30 минутаас Монгол улсын шигшээ баг Гуамын багтай тоглоно.

Одоогоор “С” хэсгийг Япон нэг ч хожигдолгүй 8 оноогоор тэргүүлж байгаа бол Хятад 3 хожил, 7 оноотой удаалж, Гуамын баг 1 хожилтой 5, харин манай улсын баг нэг ч хожилгүй 4 оноотой жагсаж буй.  

Хэрэв өнөөдрийн тоглолтод Монгол улсын үндэсний шигшээ баг Гуамыг талбайд нь хожвол хоёр баг хоёулаа ижил зургаан оноотой болно. Гуамын шигшээ баг өнгөрсөн онд манай багийг 74:63-аар хожсон. Тиймээс 12 болон түүнээс дээш оноогоор заавал хожих хүндхэн даалгавар бидэнд бий.

Энэ удаагийн шигшээ багийн цугларалтад ахлах дасгалжуулагч, Грек мэргэжилтэн Фрагкиас Василойс 18 тамирчныг дуудсан. Тодруулбал, Ш.Энхийн-Од, Д.Баясгалан, Э.Сугар-Очир,  Г.Дөлгөөн, О.Энхбаатар, Ч.Тэмүүлэн, Б.Барсболд, Г.Балжинням, Б.Энх-Амар, Э.Маргад, Т.Ууганбаяр, Ч.Ихбаяр, Б.Билгүүн, О.Эрдэнэцогт, Э.Саруул-Эрдэнэ, А.Энхбаясгалан, Г.Болор-Эрдэнэ, А.Азбаяр нар өргөтгөсөн бүрэлдэхүүнд багтсан.

Гэхдээ эцсийн байдлаар Ш.Энхийн-Одоос бусад нь шигшээ багтаа тоглох боломжтой болж 3х3-аас Кадр буюу О.Энхбаатар, АНУ-аас Э.Маргад, Г.Дөлгөөн нарын тамирчид шигшээ багтаа тоглохоор болсон билээ.

Энэ тоглолтын дараа Ням гарагт (хоёрдугаар сарын 23)-нд Японы шигшээ баг Монголын талбайд зочлон тоглох юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *