Монголчуудад эрсдэлээс хамгаалах мэдлэг олгоно


Аливаа гамшиг, осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон өрөөл бусдыг авран хамгаалах мэдлэгийг иргэд, олон нийтэд олгох зайлшгүй шаардлага үүсээд байна гэж ОБЕГ үзжээ. Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Эрсдэлийн боловсрол ба монгол хүн” аяныг ирэх 3 дугаар сараас үе шаттайгаар зохион байгуулахаар бэлтгэж байна.

Жил бүрийн Иргэний хамгаалалтын өдрөар 3 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт орон даяар зарлан мэдээллийн дохиогоор ажилладаг. Үүнтэй уялдуулан тус аяныг орон даяар эхлүүлэх юм.
Онцгой байдлын ерөнхий газар, Боловсролын яам хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие даалтын долоо хоногт гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалт зохион байгуулахаар хөтөлбөр, төлөвлөгөө гаргажээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *