”Монгол нүүдэлчин” маргааш орой дуусна


“Монгол нүүдэлчин” өвлийн фестиваль 2-р сарын 16-22-ны өдрүүдэд 10:00-21:00 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж байна. Маргааш орой өндөрлөх уг фестивальд үйлчлэх нийтийн тээврийн чиглэлийг танилцуулж байна.

Д.Сүхбаатарын талбайн төв зогсоол буюу усан оргилуурын арын буудлаас амралтын өдрүүдэд 6 автобус ээлжлэн, 09:30-22:30 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна.
Гэр бүл, найз нөхдөөрөө хүрэлцэн ирээрэй.

  • Шинэлэх ёс, Цагаан сарын баяр
  • “Ёслол, хүндэтгэлийн зоог” уламжлалт идээ ундааны өргөө
  • Язгуур урлаг, түүхэн хөгжим
  • Хувцас, эдлэл хэрэглэл
  • Тэмээн жин, цаатан, эрдэнэт сүрэг
  • Монгол банхар, тайга анч нохой, шувуучлахуй хөтөлбөрүүдийг үзэж сонирхоорой.
,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *