Монгол Улс олон улсын зах зээлээс дахин 1 бонд босголоо


2010 оноос “Чингис” бонд босгож байсан Монгол Улс олон улсын зах зээл дээр дахин 1 бонд амжилттай босгож чадсанаа зарлалаа. Гадаад өр зээлийн дарамтад орж, дампуурч мэдэх нөхцөл байдалд ороод байсан манай улсын зээлжих зэрэглэл В+ ангилалд байгаа нь ч хөрөнгө оруулагчид Монголд итгэл хүлээлгэж байна гэсэн найдвар Засгийн газарт байна. Шалтгаан нь олон улсын зах зээлд манайхтай ижил зэрэглэлтэй 3 улс зэрэг бонд босгоход, Монгол Улсын босгосон бонд бусдаасаа бага хүүтэйгээр борлуулагдсан аж. Тодруулбал: Бразил, Доминикан, Узбекстан зэрэг улсын босгосон бондоос манай улсын бонд бага хүүтэйгээр борлуулагджээ.

Сангийн яамны мэдээллээс үзвэл 500 сая долларын бондыг Монгол Улсын Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээлд 7.025 хувийн хүүтэй зарлахад, 140 гаруй хөрөнгө оруулагч оролцож, бондын хүү буун, 6.625 хувийн хүүтэй болсон гэнэ. Олон улсын зах зээлээс дахин шинэ бонд босгож чадсанаараа өмнө нь босгосон бондуудын тодорхой хувийг төлөх хугацааг хойшлуулах бололцоо бүрдсэн гэж мэдэгдлээ.

Монгол Улс 2026, 2028 онд бондын өрөө төлнө. Гэхдээ 2026 онд төлөх ёстой 650 сая долларын 200 орчим саяыг хойшлуулсан учраас төсөвт бондын төлөлт дарамт үүсгэхгүй гэж Сангийн яам мэдэгдээд байгаа юм.  

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *