Онцгой байдлын 512 ажилтан 11.6 тэрбум төгрөгийн урамшуулал авчээ


Засгийн газар “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 5 болон түүнээс дээш жил ажилласан онцгой байдлын байгууллагын албан хаагчид 5 жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох журам”-ыг 2022 онд баталсан. Журмын дагуу 2023-2024 онд онцгой байдлын байгууллагын 512 албан хаагчид нийт 11.6 тэрбум төгрөг олгосон байна.

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газраас албан хаагчдаа гадаад, дотоодын их дээд сургууль, академид сургах, мэргэшүүлэх чиглэлээр анхаарч байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас ДХИС-ийн бакалаврын хөтөлбөрт 2, магистрын хөтөлбөрт 9 алба хаагч, нийт 11 алба хаагч хамрагдсан байна. Мөн гадаад улс оронд болсон богино хугацааны сургалт, семинарт 6 алба хаагч хамрагдаж мэдлэг, туршлагаа, ур чадвараа дээшлүүлжээ.

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь ГТУА-67 дугаар анги, Улсын нөөцийн 114 дүгээр салбарт ажиллаж, алба хаагчидтай уулзалт хийх үеэрээ онцолсон юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *