”Торгоны зам”-ыг Монголд 3 дахь удаагаа зохион байгуулахаар болов


“Торгоны зам 2025” авто уралдааныг ирэх 7 дугаар сарын 12-22-ны хооронд 10 хоногийн турш Эрхүү-Улаанбаатар-Уулын-Алтай чиглэлд зохион байгуулахаар боллоо. Оролцох тамирчид өөрийн улсынхаа жолооны үнэмлэхтэй, “Торгоны зам 2025” авто ралли уралдаанд оролцох төрлийнхөө эрхийг авсан байх шаардлагатай. Уралдаан мотоцикл, дөрвөн дугуйт, хоёр төрлийн жийп, том оврын машин зэрэг ангиллаар болно.
Тамирчид 7 дугаар сарын 12-нд гараанаас гарч, Улаан-Үд-Улаанбаатар чиглэлд эхэлж уралдана. Улаанбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн нутгаар дайран өнгөрч, Уулын-Алтайд далайн түвшнээс дээш 2500 метрийн өндөрт орших уулархаг бүсэд барианд орох юм. Тамирчид нийт 5500 км зам туулахаас 2500 км-ийг нь асфальтан зам дээр уралдана.
Энэ раллиг Орос, Казахстан, Узбекистан гурван улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгээр анх 2009 онд зохион байгуулсан юм. 2019, 2024 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт зохион байгуулсан. “Торгоны зам 2019” раллид 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны машин, 24 мотоцикл оролцохоор бүртгүүлсэн нь тус тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байжээ. Тамирчдыг дагалдан 394 техник, 1400 гаруй төлөөлөгч болон 120 улсын сэтгүүлч ажиллаж байв. Тэгвэл “Торгоны зам 2024” уралдаанд 30 улсын  278 тээврийн хэрэгсэл, 752 тамирчин оролцсон байна. 

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *