Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг Б.Баярсайханд үүрэгт ажлыг нь хүлээлгэж өглөө. Б.Баярсайхан нь Эрх зүйч, Сэтгүүлч мэргэжилтэй, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, сайдын зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Тэрээр хууль тогтоох байгууллагад ажиллаж байхдаа Хүүхэд хамгааллын тухай хууль (Шинэчилсэн найруулга), Цахим орчинд хүүхдийг хамгаалах тухай хууль, Малчин өрхийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Авлигын эсрэг хууль (нэмэлт өөрчлөлт) зэрэг 11 хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан байна.
Хүүхэд,гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газрын даргаар Б.Баярсайханыг томиллоо.
