Сүүлийн өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төсвийн ачаалал нэмэгдэх хандлагатай байна. Тус эмнэлгийн яаралтай тусламжийн төвөөр өчигдөр л гэхэд 256 хүн тусламж үйлчилгээ авсан нь өдөр тутам ханддаг хүмүүсийн тооноос 20-30 хүнээр нэмэгдсэн үзүүлэлт юм. Гэмтлийн эмнэлэгт хандаж тусламж үйлчилгээ авсан иргэдийн бараг тэн хагас нь хүүхдүүд гэнэ. Тус эмнэлгээр өдөр тутамдаа 140-200 гаруй нь буюу ихэнх нь ахуйн осолд өртсөн хүүхдүүд байдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.
Гэмтлийн эмнэлгийн ачаалал нэмэгджээ
