“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутнуудад цэргийн мэргэжил олгох сургалтын журам шинэчлэгджээ. Магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн нэгдүгээр дамжаанаас гадна хоёр, гуравдугаар дамжааны оюутан, суралцагч хамрагдах боломжтой болсон байна. Оюутан цэрэгт хамрагдахыг хүссэн оюутнуудад голч дүн нь 2.8 байх шаардлага тавьдаг хэвээрээ ажээ.
“Оюутан цэрэг” хөтөлбөрт хоёр, гуравдугаар курсын оюутнуудыг хамруулдаг боллоо
