Сар шинийн баяр удахгүй болох гэж буйтай холбогдуулан Нийслэлийн 9 дүүргийн 18 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Өргөтгөсөн худалдаагаар нөөцийн махыг кг-ыг нь 11,800 төгрөгөөр худалдан борлуулж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатарын хэмжээнд нийт 446 дэлгүүрээр нөөцийн махыг худалдан борлуулж байгаа юм. Нийслэлийн хувьд энэ жил 10 ААН-ийн 8713 тонн махыг нөөцлөн бэлтгэжээ. Ингэхдээ уламжлалт бус стандартад нийцсэн үйлдвэрийн аргаар бэлдсэн чанартай махыг бэлтгэн нийлүүлж байгаа гэв.