Сүүлийн гурав хоногийн хугацаанд гадаадаас улаанбурхан өвчний халдвар аваад, Монголд ирсэн 3 өвчтөн бүртгэгдээд байна. Тэд бүгд улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй улсаас иржээ. Эдгээр өвчтөн халдвар авсан үедээ онгоцоор зорчсон, олон хүнтэй уулзсан тул хавьтлын тоо нь олон байгааг ЭМЯ мэдээллээ.
Тэд эрүүл мэндийн шалтгаанаар улаанбурхны эсрэг вакцинд хамрагдаагүй байв. 2 дахь өвчтөн 2 дугаар сарын 18-ны 13:59 цагт Вьетнам улсын Фукуок арлаас VJC3200 нислэгээр Улаанбаатарт ирсэн бол 3 дахь өвчтөн 2 дугаар сарын 8-ны шөнийн 01:00 цагт Вьетнам улсын Хо Ши Мин хотоос Улаанбаатарт МИАТ-ийн OM712 онгоцоор ирсэн байна.
Уг онгоцоор ирсэн хүмүүст халуурах, туурах шинж тэмдэг илэрвэл, энэ өвчний талаар мэдээлэл авахыг хүсвэл ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсанд хандана уу!