XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан. нийслэлийн Онцгой байдлын газраас Монгол Улсын аварга Оргихын Хангайн нэрэмжит бөхийн барилдаан зохион байгууллаа. Уг барилдаанд онцгой байдлын албаны 128 албан хаагч барилдаж, түрүү бөхөөр Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлагч О.Базарсад шалгарч, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Б.Отгонбаяр үзүүрлэлээ.
Шөвгийн дөрөвт Аврах ангийн бүлгийн дарга, ахлах дэслэгч Б.Улаанхүү, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн , гал сөнөөгч, дэд ахлагч М.Төрболд нар үлдэв. “Уран барилдаантай бөх”-өөр Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Д.Наранбаатар, “Уран гараа, дэвээтэй бөх”-өөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн захирагч, хошууч Н.Төрбат нар шалгарлаа.
Аврагч бөхчүүдийн барилдаанд О.Базарсад түрүүллээ
