Н.Хэрлэн мөсөнд авиралтын Дэлхийн цомын тэмцээнд гурав дахиа түрүүлэв


АНУ-ын Колорадо мужийн Лонгмот хотод болсон мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх цуврал тэмцээнээс Монгол улсын тамирчид 2 алт, нэг мөнгөн медаль хүртлээ.

Тэмцээний эмэгтэйчүүдийн хурдны төрөлд ОУХМ Н.Сэлэнгэ 12.64 секундийн амжилтаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Ингэснээр тэрээр Дэлхийн цомын цуврал тэмцээнд 3 дараалан түрүүлэв.

Харин эрэгтэйчүүдийн хурдны төрөлд ОУХМ Н.Хэрлэн 7.43 секундын амжилтаар мөн алтан медаль хүртэв. Түүний хувьд Дэлхийн цомын хошой аварга Н.Хэрлэнгийн төрсөн ах юм.

Энэ төрөлд Дэлхийн цомын хошой аварга, ОУХМ Ч.Мандахбаяр 8.67 секундэд замаа дуусгаснаар мөнгөн медалийн эзэн болжээ.

Мөсөнд авиралтын дэлхийн цомын сүүлчийн цуврал энэ сарын 27-нд Канадын Эдмонтон хотод эхэлнэ. Тус тэмцээнд манай дөрвөн тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөх юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *