9-30 хүртэлх хүнтэй байгууллагууд ажиллах хүчний хомсдолд хамгийн их өртжээ


Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтаас хөдөлмөрийн зах зээлийн судалгааг хийсэн байна. Уг судалгааны дүнд нийслэлийн ажил олгогчдын 24.9 хувь нь ажиллах хүчний хомсдолд өртсөн гэх үр дүн гарчээ. Эдгээр аж ахуйн нэгж, байгууллагуудад 36 мянган ажлын байр бэлэн, эзнээ хүлээж байгаа нь нийт хомсдолтой ажиллах хүчний 74 хувийг эзэлж байгаа аж. Өнгөрсөн онд хувийн хэвшлийн байгууллагууд ажиллах хүчний хомсдолд хамгийн их өртсөн байна.

30 хүртэлх ажилчинтай жижиг аж ахуйн нэгж, үүнээс 66.2 хувь нь ес хүртэлх хүнтэй байгууллагууд ажиллах хүчний хомсдолд хамгийн их өртсөн.

Өмнө нь зээл, хөрөнгө оруулалт ажил ологогчдын гол асуудал байсан бол одоо ажиллах хүчний хомсдол нэмэгдэж байгаа аж.

Тиймээс аж ахуйн нэгжүүд гаднаас ажиллах хүчин авах нь нэмэгдэж буй. Цар тахлын дараа 3000 хүртэл буурсан гадаад ажиллах хүчний тоо 2024 онд 17 мянга болж нэмэгдсэн байна. 2024 оны эхний есөн сарын байдлаар гадаадын 106 улсын 17,831 иргэн ажил, хөдөлмөр эрхэлж байжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5608 хүнээр буюу 45.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Мөн хилийн чанадад суралцахаар болон  гэрээгээр, хараар ажиллаж амьдарч байгаа иргэд олон бий.

Одоогоор 216 мянга гаруй иргэн хилийн чанадад оршин сууж байгаа юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *